Их Британи дахь Христийн Монгол Чуулгадын Нөхөрлөл бид хувь хүн болон итгэлийн сүм чуулгануудын нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа тэдний явуулдаг энэрлийн үйлчлэлд хандив явуулж оролцсоор ирсэн.
UK дэхь Энэрэлийн үйлчлэл:
Бид хэдийгээр UK-ийн өөр хоту)удад амьдардаг хэдий ч аюулт өвчин, үхэл хагацал, оршуулга, ажилгүйдэл, санхүүгийн бэрхшээл тохиолдсон үед нь ч шинэ хүүхэдтэй болох, өөр орон руу нүүн шилжих гээд амьдралын онцгой үед ч нэг нэгнийгээ ЭЗЭНий хайраар хайрлаж тусалдаг.
Үерийн яаралтай тусламж:
2023 оны 8 сарын үерт өртсөн УБ хотын Баянзүрх дүүргийн 21-р хорооны Бүх үндэстэн амь Христийн Сүмийн хашааг сэргээн босгоход мөнгөн хандив илгээв.
YWAM Залуучуудын илгээлтийн үйлчлэл:
Дархан хотын Youth With A Mission үйлчлэлийг дэмжив.
Гэр хорооллын амьжиргааны түвшин доогуур 50 өрхөд үзүүлэх мөнгөн тусламж:
2023 оны 12 сард Ивээлийг гүүр цуглаан Христмасын баяраар хандив зарлаж, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжүүд болон аав нар, бүтэн хагас өнчин хүүхдүүд шинэ жилийн баярт зориулж илгээв. Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхрэх болно.
Шоронгийн үйлчлэл:
Төв Англи дахь Гэрэл Чуулганаас Бага нуур Ивээл Чуулганы шоронгийн үйлчлэлийг дэмжив.
Эхлэл АОМ Төв. Өвлийн хувцас төсөл:
Лондонгийн Монгол Чуулганаас Монгол улс дахь Эхлэл Төвийн “Өвлийн хувцас” төслийг дэмжиж Налайх, Увс Аймгуудын 70-160 орчим хүүхдүүдэд хувцас илгээв.