Англи дахь Монгол Христ Чуулгануудын Yйлчлэл
Англи дахь Монгол Христ чуулгануудын үйлчлэлийн зорилго нь итгэгч бүр Бурхантай харилцах хувийн харилцаа, зан чанар, хүн бүрийн дуудлага, сүнслэг бэлэг авъяас, бүх дэлхийд хандсан Бурханы зүрх сэтгэл, төлөвлөгөө, “Явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун” (Матай 28:19-20) гэсэн Агуу Захирамжийн дагуу итгэгчдийг бэлтгэхэд чиглэгдсэн.
Мөн Бурхан бидний дотор байрлуулсан гайхамшигт чадваруудыг хөгжүүлж, үүнийгээ Бурханы Хаанчлалынхаа төлөө хэрэглэх, Сүнслэг үр нөлөөтэй чадварлаг, хаанчлалт үйлчлэх зүрхтэй сэтгэлтэй, бусдад итгэлээ хуваалцахын тулд тоноглогдсон, урамшуулагдсан Эзэний дагалдагч нарыг бэлтгэх үйлчлэл юм.
Цаашлаад Сайн мэдээ түгээхээс эхлээд шинэ итгэгчдийг сүнслэг удирдагч, “ургацын ажилчид” болтол нь бэлтгэж, дэмжиж, урамшуулан залбирах юм.
UKMCF Нэгдсэн Үйлчлэлийн багууд
Библид Есүс үйлчлүүлэхийн тулд бус үйлчлэхийн тулд ирсэн гэж хэлсэн. Үйлчлэл бол дагалдагчийн амьдралдаа төлөвшин өсөх хамгийн сайн арга зам билээ. Мөн манай үйлчлэлийн багууд нь хүсэл сонирхол нэг хүмүүстэй уулзаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн нөхөрлөхийн сацуу Эзэний Чуулганыг босгон байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулах гайхалтай боломж юм.
Бид өөрт байгаа цаг хугацаа бэлэг авьяасаараа өгөөмөр хүмүүс байхыг хүсдэг.