Англи дахь Монгол Христ итгэгчдийн нөхөрлөлийн дагалдагч бэлтгэх үйлчлэлийн зорилго нь Бурхан бидний дотор байрлуулсан гайхамшигт чадварыг хөгжүүлж, үүнийгээ Бурханы Хаанчлалынхаа төлөө хэрэглэх, Сүнслэг үр нөлөөтэй чадварлаг, үйлчлэх зүрхтэй сэтгэлтэй дагалдагч нарыг бэлтгэх мөн бид бусдад итгэлээ хуваалцахын тулд тоноглогдсон, урамшуулагдсан дагалдагч нар байх юм.

Мөн Бурхантай харилцах хувийн харилцаа, зан чанар, хүн бүрийн дуудлага, сүнслэг бэлэг авъяас, бүх дэлхийд хандсан Бурханы зүрх сэтгэл, төлөвлөгөө, “Явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун” (Матай 28:19-20) гэсэн Агуу Захирамжийн дагуу итгэгчдийг бэлтгэхэд чиглэгдсэн.

Цаашлаад Сайн мэдээ түгээхээс эхлээд шинэ итгэгчдийг сүнслэг удирдагч, “ургацын ажилчид” болтол нь бэлтгэж, дэмжиж, сургах юм. Дагалдагч ба дагалдуулагч хоёрын хоорондох нягт, дотно хувьчилсан харилцаагаар дамжуулан Ариун Бичээсийн үнэн ба Христийг бид илүү танин мэддэг.

UKMCF дараах Дагалдагч бэлтгэх материал хичээлүүдийг ашиглан үйлчлэлээ явуулдаг.

Yүнд: