Бидний тухай
2009 оноос эхлэн UK- ийн Христийн нөхөрлөл нэртэйгээр ахлагч Одонтөгс болон 10-гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаага явуулж эхэлсэн. Эхэн үедээ Лондонд амьдарч буй монголчуудаа цуглаанд хамруулах зорилготойгоор Сайн мэдээний үйлчлэл хийж эхэлсэн бөгөөд гишүүдийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд өглөөний залбирал, гинжин залбирал мөн библи судлалыг эрчимтэй явуулж ирсэн. 2011 оноос эхлэн өвөл, хавар, зуны сургалтуудыгХристэч амралтын газруудад хийж эхэлсэн бөгөөд сайн мэдээ тараах, шинэ итгэгчийг төлөвшихөд туслах гарын авлагуудыг тараах мөн баптисм хийх үйлчлэлүүдийг хийсээр ирлээ.
2012 онд пастор Баяржаргалын удирдлагаар европын христ итгэгчдийн анхдугаар бага хурлыг Лондон хотод зохион байгуулсан бөгөөд энэ нь уламжлал болон тогтсон билээ. Швед, Унгар, Герман, Чех, Австри улсуудад үргэлжлэн хийгдсээр өнөөг хүрсэн юм.
Бидний үйлчлэл өргөжин тэлсээр 2013 оноос эхлэн Лондонгийн наадмаар хандив босгох үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Баянхошууны “Батгэрэлт ирээдүй” асрамжийн газарт шинэ жил болон Христ амилсны баяраар хандивын бэлэг болон мөнгөн санхүүгийн тусламж өгөх үйлчлэлээ 2016 он хүртэл үргэлжлүүлж байлаа.
Одоогоор “Ивээлийн гүүр” цуглааны ахлагчаар Цолмон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цуглааны гишүүд сайн мэдээ тараах, библи судлал хийх “ Ерөөлийн суваг” залбирлын үйлчлэлүүдийг хийж итгэгч гишүүдийн идэвхтэй үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна. Бидний үйлчлэлээр дамжуулан Бурхан алдарших болтугай. Дуулал 48.1 Эзэн бол агуу бөгөөд агуугаар магтагдах болтугай!
Нийгмийн үйлчлэл
2023 оны 12 сард Нисэх орчмын гэр хорооллын амьжиргааны төвшин доогуур ганц бие эцэг эхчүүд болон настай хүмүүсийг дэмжих хандивын аян зохион байгуулж мөн Христийн хайрыг гэрчлэх сайн мэдээний хөтөлбөрт зориулан хүүхдүүдэд Христмас баярын бэлэг тараасан бөгөөд 20 гэрбүлийн 40 гаруй хүүхдүүд хамрагдсан билээ. Нисэхийн гэр цуглааны пастор Амарсайхантай 2022 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
Алсын хараа
Тун удахгүй …