Сайн мэдээ & илгээлт Бурханы тушаал болох “Агуу захирамж”-ийг/Матай 28.18-20/ Лондон, Манчестэр, Ноттингамын Христич чуулганууд мөрдлөг болгож Эзэний тушаалыг биелүүлэхийн тулд Сайн мэдээ болон Авралын зар тараах Илгээлтийн үйлчлэлүүдийг хийсээр ирлээ. Эдгээр үйлчлэл нь Эзэн Есүсийг танин мэдэх, гэм нүглээ гэмшиж Есүсийг хүлээн авч итгэлийн амьдралаар амьдарч буйгаа гэрчлэж бусдыг дагалдуулах мөн сүм чуулгандаа үйчлчлэх зүрх сэтгэлтэй болж итгэлээрээ төлөвшихөд нь чухал үүрэгтэй байдаг билээ. Англид амьдарч байгаа олон монголчууд Христийн чуулганд хамрагдаж Бурханы хаанчлалыг тэлэх үйлчлэл өргөжин тэлж ерөөгдөх болтугай!