Бидний үнэт зүйлс
Бидний итгэл:
Библи бол алдаа мадаггүй 100% Бурханы эрх мэдэлтэй үг гэдэгт бид итгэдэг. Бидний итгэдэг бүх зүйлийн үндэс нь ариун судраас, Бурханы хэн бэ? гэдгээс үүдэлтэй. Тиймээс бид Бурханыг улам илүү танин мэдэхийн тулд Библийг уншиж, тунхаглаж, амьдралдаа хэрэгжүүлдэг.
Бидний Магтаал хүндэтгэл:
Бид Эзэн Бурханыг алдаршуулахаар бүтээгдсэн Бурханы шинэ бүтээл мөн. Тиймээс бид хамтдаа цуглаж, Эзэнд магтаал хүндэтгэлийг өргөж, Ариун Сүнсний бэлэг авьяасууд, гэрчлэл болон магтан дуугаар урамшин Бурханы оршихуйд баяр хөөрийг хүлээн авдаг. Мөн бидний өдөр тутмын амьдрал Бурханд тааламжит ариун тахил болон өргөгдөөсэй гэж хүсдэг.
Есүс бидэнтэй хамт:
Эзэн Есүс үеийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байна гэсэн амлалтийнхаа дагуу Өөрийн Ариун Сүнсээрээ дамжуулан биднийг Өөртэйгээ амьд, ойр дотно харилцаанд дуудсан. Тэр өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд Өөрийн агуу хайраараа бидэнтэй ярьж, чиглүүлж, биднийг өөрчилсөөр байна.
Залбирал:
Бүтээгч Бурхан Эцэг биднийг залбирахыг хүсдэг, Тэрээр бидний залбиралыг чих тавин сонсож гайхалтайгаар хариулдаг. Бид Христ дотор залбиралаараа өсч, Есүсээс суралцан Түүнтэй улам адилхан болсоор байна.
Бид халуун дотно угтан авдаг:
Хүн бүрт найз нөхөрлөл, хамт олон хэрэгтэй. Хэн ч ганцаардахыг хүсдэггүй шүүдээ. Манай нөхөрлөлд ирэхийн тулд таньд ямар нэг болзол, гишүүний үнэмлэх хэрэггүй. Есүс биднийг ямар нэг болзол тавилгүй хүлээн авсан шиг бид ч хүмүүстэй танилцаж, дотно нөхөрлөж, Есүс рүү хараагаа чиглүүлж амьдрахад нэг нэгнийгээ дэмжиж туслахдаа дуртай.
Бид өсдөг:
Бид бие биенээ Есүс Христтэй улам адилхан болон өсөхөд нь урамшуулан зоригжуулж, түлхэц өгдөг. Есүсийн бидэнд зааж сургасны дагуу Бурханыг хүндэлж, бусдыг хайрлаж, дагалдагчид бэлтгэгч хамт олон болон улам өсөн нэмэгдсээр байна.
Бид өгөөмрөөр өгдөг:
Бидэнд байгаа бүх зүйл бол Бурханы бэлэг. Тиймээс бидэнд өгөгдсөн хөрөнгө мөнгө, цаг хугацаа, бэлэг авъасаа бид Бурханы хаанчлалын үйлст баяр хөөртэйгээр, өгөөмрөөр зориулдаг.
Бид бусдад үйлчилдэг:
Есүс бидэнд өөрсдийнхөө хувийн эрх ашгаас илүү бусдын төлөө үйлчлэхийн баяр хөөр ба үнэ цэнийг Өөрийн биеэр үлгэрлэн харуулсан. Тиймээс бид сүм чуулганыхаа өвчтэй, өнчин ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийн төлөөх үйлчлэлд идэвхтэй оролцдог.
Бид Сайн мэдээ төвтэй:
Есүс бидэнд Түүний амьдрал, үхэл ба дахин амилалтын тухай Сайн мэдээг тараах тэнгэрлэг үүрэг хариуцлагыг итгэн хүлээлгэсэн билээ. Тиймээс бид Түүний хүсэл зорилгын төвд байж, зөвхөн өөрсдөө итгээд зогсохгүй бусдад Есүсийн тухай ярьж, тэдний амьдралд Бурханы гайхамшиг биелэгдэхийг харсаар байна.
Бид илгээдэг:
Бидний дуудлага зөвхөн амьдарч байгаа хотоор маань хязгаарлагддаггүй. Бидний дундаас олон итгэгч нар бусад хот болон улс орнууд руу Сайн мэдээг тараахаар илгээгдсээр байна. Цаашид ч бид UK-д илгээлтийн баг бүрдүүлж Dublin, Liverpool хотуудад шинэ чуулган таригдахын төлөө залбирч байна.