Библи судлал нь Христитгэлийн байр сууринаас Бурхан болоод Түүний зан чанар, Түүний хүн төрөлхтөний түүхэн дэх хийсэн, хийж буй үйлдлүүд, Бурханы бүтээл, хүний мөн чанар, түүний нөхцөл байдал, түүнчлэн Бурханы авралын ажил хэрхэн хийгдсэн үйл явц зэргийг судлах юм. Бидний итгэлийн дагуу Бурхан Өөрийгөө Библийн хуудсаар илэрхийлсэн.
”Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.“ 2 ТИМОТ 3:16-17 АБ2004
Бид яагаад судлах хэрэгтэй вэ?
Библи судлал нь итгэгч биднийг Бурхантай зөв харилцааг тогтооход тустай.
- Еврей 11:6 итгэлийн суурь
- 1 Иохан 4:2 Есүсийн хүн чанарт итгэх итгэл
- Ром 10:9-10 дахин амилалтанд итгэх итгэл
Yнэнийг бидний туулах амьдралтай холбож өгдөг
- Зөвхөн сэтгэл хөдлөлөөр бидний итгэл байгуулагдахгүй
- Үнэнийг зөв суурин дээр судласнаар зөв ойлголттой итгэл хөгжинө
Биднийг бусад шашин, нийгмийн системээс хамгаалдаг.
- Шашингүй үзэл
- Бусад шашины ялгаа
- Буруу урсгал
- Гаж үзэл бодол
Биднийг өөрсөддөө болон бусдад Библи бүхэлдээ юуг заадаг вэ гэдгийг заахад, чиглүүлэхэд, сургахад тустай.
Бидний өдөр бүрийн амьдралын асуудлыг зөв замаар туулахад туслана.
- Буруу ойлголтоосоо сална
- Зөв шийдвэр гаргаж сурна
- Итгэл дотроо өснө