Англи дахь Нэгдсэн Монгол цуглаанд (UKMCF) маань 2024 оны 1-р сарын 12-14 хооронд Америкаас Graceland Библийн сургуулийн багш Пастор Б.Мөнх-Эрдэнэ маань зочилон Лондон, Манчэстэр, Ноттингхам, Ливэрпуул хотуудын библийн сургуулийн оюутануудтайгаа болон итгэгч ах дүүстэйгээ нөхөрлөж, Бурханы үгийг хуваалцаж, урамшуулсан сайхан цагийг бид хамтдаа Эзэн Бурхан дотороо өнгөрөөсөн шинэ он маань эхлэв.
Лондон “Ивээлийн гүүр” цуглааны долоо хоног бүрийн баасан гарагт 18:00 цагаас хийгддэг Ариун Библи судлалын цаг дээр алс холын АНУ-ын Ѳүкланд хотоос “Grace and Bible Church” цуглааны пастор Мѳнх-Эрдэнэ буюу Mojic маань хүрэлцэн ирж, хамтдаа сударын Сургаалт Үгс номын 15-р бүлгийг уншин ярилцаж, оройн хоолоо хамтдаа зооголж, ивээлтэй нѳхѳрлѳлийн цагийг ѳнгрѳѳлѳѳ.
Библийн сургуулийн оюутануудтайгаа
Лондон, Манчэстэр, Ноттингхам, Ливэрпуул хотуудын итгэгчидтэй хамт